Дорнод аймгийн Чойбалсан сумын Сүмбэр багийн “Авдар хараат” гэдэг газар  хээрийн гал түймэр гарчээ.

Тус аймгийн Онцгой байдлын Эрэн хайх, аврах анги, сумын Мэргэжлийн анги, Хилийн цэргийн 132 дугаар анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, 10.08-ны өдрийн 00:28 цагт хээрийн гал түймрийг бүрэн унтрааж, сумын Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгсөн.

Урьдчилсан байдлаар түймэрт 3000 га орчим талбай өртсөн.