Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир багт нүхэн жорлонд хүн унасан, гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг энэ сарын 18-ны өдрийн 02:28 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн хашаанд 3.5 м гүнтэй нүхэн жорлонд иргэн Б /62 настай, эрэгтэй/ унасан байсныг эсэн мэнд гаргаж, дүү Ц-д хүлээлгэн өгсөн.