Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна. Агаарын температур ихэнх нутгаар хүйтэрч өдөртөө Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -5…-10 градус, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4…+9 градус, бусад нутгаар -3…+2 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасана, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зөөлөн цасан шуурга шуурна. Шөнөдөө -8…-10 градус, өдөртөө -2…-4 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 23-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 24-нд Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 25-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -4…-9 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улз голын хөндийгөөр -10…-15 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +7…+12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан байна. 22-ноос ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.