Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Шарга морьт зусланд гал гарчээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 5х4 метрийн хэмжээтэй байшин, эд хогшил бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.

Уг гал түймэрт иргэн М /39 настай, эрэгтэй/-ын нүүр, 2 гар, 2 хөлийн хэсэг түлэгдсэн байсныг Нийслэлийн түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгсөн.