Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Харуулын нуруу” гэдэг газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг  энэ сарын 20-ны өдрийн 12:34 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд, “Петро-Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн газрын тосны 21 дүгээр талбайн ажилчид хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 17:45 цагт бүрэн унтрааж, тус багийн малчинд хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 1000 га талбай өртөж шатсан.