Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багийн “Багалзуур” гэдэг газар энэ сарын 30-ны өдрийн 12:30 цагийн орчимд хээрийн түймэр гарчээ. Тус сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэдийг очиход 3 га орчим талбайд хээрийн гал түймэр гарч байсныг 1 цаг 40 минут ажиллаж 15:00 цагт бүрэн унтрааж, Хар нуурын байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн.

Хэнтий аймгийн Галшар сумын Сангийн далай багийн “Баянмөнхийн Зүүн-Энгэр” гэдэг газар энэ сарын 30-ны өдрийн 15:40 цагийн орчим хээрийн түймэр гарсан тухай мөн өдрийн 16:40 цагт Онцгой байдлын албанд мэдэгджээ.

Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудыг очиход орон нутгийн иргэд түймрийг цурамд оруулсан байсныг 50 минут ажиллаж 18:00 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 600 га талбай өртөж шатсан.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Улаан хонхор” гэдэг газар  хээрийн гал түймэр гарч, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчдыг очиход түймэр бүрэн унтарсан байсныг шалгаад буцсан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 2 га талбай өртөж шатсан.