БНСУ-ын AJOU Их сургуулийн төлөөлөгч Lee Jongwon, Won-Jae Kim нарын төлөөлөгчид өнгөрөгч тавдугаар сарын 17-ний өдөр Улаанбаатар хотод хүрэлцэн ирэх үеэрээ ТАНУ /IEG – Олон Улсын Боловсролын Гарц/ компаний оффист зочилсон билээ.

Энэ үеэр хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх төсөл хөтөлбөрийн талаар уулзалт хийгээд буцжээ.

Өчигдөр буюу 2024.11.11-ний өдөр AJOU Их сургуулийн төлөөлөгч Won-Jae Kim  Монгол Улсад дахин ирэх үеэрээ ТАНУ компанид дахин зочлов. Түүнийг  ТАНУ /Олон Улсын Боловсролын Гарц/ компаний Гүйцэтгэх захирал Б.Наранчулуун, тус компаний зөвлөх менежер Х.Дүүриймаа нарын хүмүүс угтан, санал солилцжээ.

Энэ үеэр талууд Монголын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг БНСУ-ийн шилдэг сургууль болох AJOU их сургуульд зочилж соёл, урлаг, сэтгэл судлал, технологийн сургалтын явцтай танилцах аяллыг хамтран зохион байгуулахаар болсон байна.

Ажу Их сургууль нь 2023 оны THE /Times Higher Education/ Их сургуулиудын чансаанд 1-р байрт шалгарсан бөгөөд 2024 оны Азийн Их Сургуулиудын чансаанд 91-р байрт эрэмблэгддэг шилдэг сургууль юм.

Уг танилцах аялалд төгсөх ангийн сурагчид хамрагдах боломжтой бөгөөд ирэх өвлийн амралтаас өмнө буюу 12-р сард бүртгэл явагдаж эхлэх аж. Тус танилцах аялалд хамрагдах бол Олон Улсын Боловсролын Гарц байгууллагын 77778006 дугаарт залгаж урьдчилсан бүртгэлд хамрагдаж боломжтой юм.