Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд айлаас урьд шөнөөс эхлэн хиншүү үнэртсэн, дотроо хүнтэй байж болзошгүй тул хаалгыг нь онгойлгоод өгөөч гэсэн дуудлагыг 2024.11.11-ний өдрийн 09:52 цагт Онцгой байдлын албанд мэдэгджээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид ажиллаж айлын тагтаар дамжин дотогш ороход тус тоотод хүн байхгүй, цахилгаан тогоонд хоол шатаж унтарсан байсныг дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.