Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багт нүхэнд хүн унасан, гаргах боломжгүй байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 12:15 цагт Онцгой байдлын албанд мэдэгджээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Д /65 настай, эмэгтэй/ 2 метрийн гүнтэй нүхэнд унасан байсныг 13 минут ажиллан гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн.