Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн төв хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -18…-23 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -13…-18 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун хэсгээр -3…-8 градус, бусад нутгаар -8…-13 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө үүлшиж, цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -23…-25 градус, бусад хэсгээр -16…-18 градус, өдөртөө -10…-12 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 08-нд Увс нуур, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас, 9-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 9-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 7-оос 11-ний өдрийн хооронд Дархадын хотгор болон Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -18…-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -12…-17 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -10…-15 градус, өдөртөө -3…-8 градус, бусад нутгаар шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -8…-13 градус хүйтэн байна.