Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд бага насны хүүхэд гэртээ цоожлогдсон, хаалга нь онгойхгүй байна гэсэн дуудлагыг 12.05-ны өдрийн 13:10 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход тус хаягт оршин суугч Т /2 настай, эрэгтэй/ гэртээ цоожлогдож хаалга нь онгойхгүй байсныг 11 минут ажиллан онгойлгож, эмээд нь хүлээлгэн өгсөн.