Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөөдөр Архангайн нутаг, Булганы өмнөд хэсгээр их бороо орно.

Малчид, иргэд, тариаланчид, хадланчдын анхааралд:

Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн хойд хэсгээр сэрүүсэхийг анхааруулж байна.

2023 оны 09-р сарын 14ий 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр +9…+14 градус, говь, талын нутгаар +23….+28 градус, бусад нутгаар +15…+20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +17…+19 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +18…+20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +15…+17 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: 13 градус дулаан, харьцангуй чийг 60 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт  өдөртөө тогтвортой байна..