Дорнод аймаг, Халхгол сум. Цогтсүмбэр багийн “Тасархайн манхан” гэдэг газар иргэн Б нь хадлан бэлтгэж байгаад энэ сарын 12-ны өдрийн 06:30 цагт Халхгол сумын төв рүү явганаар гараад сураггүй болжээ.
Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид, “Нөмрөгийн дархан цаазат газар”-ын хамгаалалтын захиргааны ажилтнууд Хэнтий аймгийн Хэрлэн сумын харьяат иргэн Б/51 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг энэ сарын 13-ны өдрийн 11:25 цагаас 17:06 цаг хүртэл зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна.
Тухайн иргэнийг энэ сарын 12-ны өдрийн 11:00 цагийн орчим “Хамар даваа” гэдэг газар Дорнод аймгийн Хэрлэн сумын чиглэлд автомашинд суухаар алхаж явсан тухай мэдээллийг 17:00 цагт хүлээн авсан тул эрэн хайх ажиллагааг зогсоож Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.