Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.02.10-02.16/  нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 6 иргэний амь насыг авран хамгааллаа.

Нийт дуудлагын 68 нь гал түймэр, 9 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол,  хүчтэй  салхи, шуурга, шар усны үер, газар хөдлөлт тус бүр нэн удаа болсон байна.