Баянгол дүүрэг. 24 дүгээр хорооны “Алтай” хотхоны байрны дээвэр дээр өсвөр насны эмэгтэй хүүхэд хөлөө унжуулаад сууж байна гэсэн дуудлагыг 09.18-ны өдрийн 00:36 цагт хүлээн авсан

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 0.3 км замыг туулан 00:43 цагт очиход Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны 21 дүгээр байрны оршин суугч, иргэн Э /18 настай, эмэгтэй/ нь тус байрны 17 давхрын дээвэр дээр хөлөө унжуулан сууж байсныг олс, хийлдэг гудас ашиглан буулгаж Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэж өгсөн.