Баянгол дүүргийн 7 дугаар хороонд байрлах 97 дугаар цэцэрлэг нь 1985 онд ашиглалтад орсон. Баригдсанаасаа хойш сантехникийн засвараас өөр засвар, шинэчлэлийн ажил хийгдэж байгаагүй тул дулааны алдагдал их, дээврээс ус гоожих зэрэг асуудлууд тулгардаг байсан. Тэгвэл “Улаанбаатар хотын Цэвэр агаар Нэмэлт Санхүүжилтийн Төсөл” (УБЦАНСТ)-ийн хүрээнд тус цэцэрлэгийн дээвэр, гадна фасад болон цонх, хаалгыг нь орчин үеийн технологиор иж бүрэн шинэчилсэн юм. Ингэснээр тус цэцэрлэгийн хүүхдүүд тав тухтай орчинд сурч хүмүүжих боломж бүрдлээ.
Мөн сургууль, цэцэрлэгийн орчмыг хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд ээлтэй болгох ажлын хүрээнд тус цэцэрлэгийн гадна хашаа, тоглоомын талбай, явган зам, засварын ажлыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин хийж гүйцэтгэсэн юм.