Шинэ Зеланд Улсын Шадар Сайд бөгөөд Гадаад хэргийн Сайд Ноён Уинстон Питерс тэргүүтэй зочид, төлөөлөгчид 2025.02.27-2025.02.28-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.
Айлчлалтай холбогдуулан Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Их, бага тойруу орчмын зарим замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийнэ гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдэгдлээ.