Энэ оны 02 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг үнэт эдлэлийн дэлгүүрт тусгай зориулалтын техник хэрэгсэл ашиглан цонхны хамгаалалтыг эвдэн орж, 56 сая төгрөгийн үнэ бүхий алт, монетон ээмэг, бөгж, зүүлт алдагдсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 30 настай, эрэгтэй, “Б” үйлдсэн болохыг тогтоон баривчилж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.