2024 оны 4 дүгээр улирлын байдлаар НДШ төлсөн 787.4 мянган ажиллагчдын 50 хувь нь 2 сая 229 мянган төгрөгөөс бага цалинтай байна

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2024 оны 4 дү гээ рулирлын байдлаар нийт 52.7 мянган аж ахуйннэгж, байгууллага (ААНБ)-ын 787.4 мянган ажиллагч хамрагдсан байна.

Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлсөн ААНБ-ын тоо өмнөхоны мөн үеэс 1.6 (3. 1%)мянга , өмнөх улирлаас 707(1.4%)-гоор тус тус өсч, ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 16.3(2. 1%) мянгаар өсч, харин өмнөх улирлаас 169 (0.02%)-өөр буурчээ.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2024 оны 4 дүгээр улирлын тайланд хамрагдсан нийт ажиллагчдын

  • 116.2(14.8%) мянга нь боловсролын,
  • 110.9(14.1%) мянга нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний,
  • 81.9(10.4%) мянга нь төрийн удирдлага, батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын,
  • 72.0(9.1 %) мянга нь боловсруулах үйлдвэрлэлийн, 49.9(6.3 %) мянга нь барилгын,
  • 49.5 (6.3%) мянга нь хүний эрүүл мэнд, нийгмийн халамжийн,
  • 49.2(6.2 %) мянга нь тээвэр, агуулахын,
  • 46.5 (5.9%) мянга нь уул уурхай, олборлолтын,
  • 30.1(3.8 %) мянга нь санхүүгийн болон даатгалын,
  • 27.9 (3.5%) мянга нь удирдлагын болон дэмжлэг үзүүлэх,
  • 153.4 (19.5%) мянга нь бусадүйл ажиллагааны салбарын ажиллагчид байна.