Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотноо 2026 оны 8 дугаар сарын 11–17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Олон улсын газарзүйн 22 дугаар олимпиадад Монгол Улсын баг амжилттай оролцож, алтан медаль хүртлээ.
Аянбекийн Амина – Гёте сургууль
алтан медаль хүртэж, Монгол Улсын анхны алтан медалийг эх орондоо авч ирлээ.
Амжилттай оролцсон Норовсүрэнгийн Нараа – Шинэ-Эрин сургууль, Баясгалангийн Намуухан – Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль, Тэмүүлэнгийн Мичид – Хобби сургууль нартаа баяр хүргэе.
Монгол Улсын багийг ахлагчаар Ц.Цэндсүрэн, дэд ахлагчаар О.Мэндбаяр нар ажилласан байна.
