Баянгол дүүргийн ЗДТГ, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс хамтран “АЖИЛЛАХЫГ ХҮССЭН ХҮН БҮРД АЖЛЫН БАЙР БАЙДАГ” нээлттэй хаалганы өдөрлөгийг өнөөдөр 15-р хороо, Байгаль эх цогцолборын гадна талбайд зохион байгуулж байна. Энэ арга хэмжээнд нийт 182 аж ахуйн нэгж байгууллагын 675 ажлын байрыг иргэддээ санал болгож байгаа юм. Иймд иргэд, оршин суугчид та бүхнийг энд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын Халамжаас-Хөдөлмөрт бодлого, чиглэлийн хүрээнд 2024 онд дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээрээ дамжуулан,
  •  Шинээр 740 ажлын байрыг бүртгэж 610 иргэнийг түр болон байнгын ажлын байранд зуучилсан байна,
  •  Гарааны бизнес, хувиараа хөдөлмөр эрхлэгч, бичил бизнес эрхлэгч 77 иргэн, 47 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 59 ахмад настанд санхүүгийн дэмжлэг, хөтөлбөрт хамруулсан байна.

Тэгвэл энэ онд дүүргийнхээ иргэдийг ажилтай, орлогтой болгох зорилгоор 1500 гаруй иргэнийг ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамруулж, 600 иргэнийг байнгын ажлын байранд зуучлан, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байгаа юм.