Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламжийн мөнгийг ирэх долдугаар сард олгох хуваарийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас гаргажээ.

Хуваарьт тусгаснаар хүүхдийн мөнгийг долдугаар сарын 7-нд олгох аж. Мөн асаргааны тэтгэмж, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг эл өдөр иргэдийн дансанд шилжүүлэхээр хуваарилжээ.