УДЭТ-ын уран бүтээлчид Ц.Балдоржийн “Хайрын виз” уянгын драмын жүжгийг шинэчлэн үзэгчдэд хүргэх гэж байна.
Тодруулбал, тус жүжиг энэ сарын 29-ний өдрөөс эхлэн Улсын хүүхдийн театрт тоглогдох аж. “Хайрын виз” жүжиг нь 2006 онд үзэгчдэд анхлан хүргэсэн бол 2019 онд найруулагч М.Батболдын найруулгаар дахин олны хүртээл болгож байв. Харин энэ удаа шинэ найруулга, шинэ тавилт, шинэ уран бүтээлчидтэйгээр хүргэх гэж байна.
Гэрлэлт бүр хайрын төлөө байдаггүй. Хүн бүхэн ч хангалуун баян амьдардаггүй. Гэхдээ хүн бүрт мөнгө хэрэгтэй. Танд ч, надад ч, хэн бүхэнд. Эд хөрөнгөөр дутаж үзээгүй эрх танхил залуу Жаргал болон түүний найз Цэнгэл гэх хоёр залуу анхны уулзалтаар хүнийг өөртөө дурлуулах боломжтой гэж үзэн телевизийн шоу нэвтрүүлэг хийх зорилгоор Сүндэр, Ану гэгч хоёр бүсгүйтэй танилцаж буйгаар жүжгийн үйл явдал өрнөнө.