2024 онд Монгол Улсын хилийн боомтуудаар нийт 7 179.2 (давхардсан тоогоор) мянган
зорчигч нэвтэржээ. Үүний 4 462.8 (62.2%) мянга нь эрэгтэй, 2 716.4 (37.8%) мянга нь эмэгтэй
байна.

Улсын хилээр 2024 онд нэвтэрсэн зорчигчдын тоог өмнөх онуудтай харьцуулахад

  • 2019 оноос 17.8 хувиар
  • 2020 оноос 5.3 дахин
  • 2021 оноос 11.1 дахин
  • 2022 оноос 3.6 дахин
  • 2023 оноос 34.6 хувиар тус тус өсжээ.

2020-2021 онд дэлхий дахинд КОВИД-19 цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор Монгол Улсын хилээр нэвтэрсэн зорчигчдын тоо огцом буурсан (Зураг 1). Харин 2022 оны 2-р сараас эхлэн хилийн боомтуудыг үе шаттайгаар нээж эхэлснээр зорчигчдын тоо аажмаар нэмэгдэж эхэлсэн нь энэ.

Улсын хилээр нэвтэрсэн нийт зорчигчдын 3 576.6 (49.8%) мянга нь улсын хилээр орсон, 3
602.6 (50.2%) мянга нь улсын хилээр гарсан зорчигчид байна.

Хилээр нэвтэрсэн зорчигчдыг боомтоор авч үзвэл, нийт зорчигчдын 83.5 хувь нь Замын-Үүд, Чингис хаан, Алтанбулаг, Гашуун сухайт, Шивээ хүрэн зэрэг 5 том боомтоор нэвтэрсэн байна. Харин үлдсэн 16.5 хувь нь бусад боомтоор нэвтэржээ.

Улсын хилээр орсон Монгол Улсын иргэдийн тоо өмнөх оноос 714.0 (35.5%) мянгаар, гадаад улсын иргэд өмнөх оноос 209.8 (32.6%) мянгаар тус тус өсжээ.

Улсын хилээр орсон нийт зорчигчдын 83.6% хувь нь Замын-Yүд, Чингис хаан, Алтанбулаг,
Гашуун сухайт ба Шивээ хүрэн зэрэг 5 том боомтоор орсон байна.

Боомт тус бүрээр авч үзвэл,

  • 1 215.3 (34.0%) мянга нь Замын-Yүд,
  • 926.3 (25.9%) мянга нь Чингис хаан,
  • 343.5 (9.6%) Алтанбулаг,
  • 317.8 (8.9%) мянга нь Гашуун сухайт,
  • 185.9 (5.2%) мянга нь Шивээ хүрэн боомтоор,
  • 587.9 (16.4%) мянга нь бусад боомтоор оржээ

Улсын хилээр орсон нийт зорчигчдын хувийн жинг боомтоор 2023 онтой харьцуулахад,
Замын-Үүд боомтоор орсон зорчигчид 6.4 нэгж, Гашуун сухайт боомт 3.6 нэгж, Алтанбулаг
боомт 1.3 нэгж хувиар тус тус өсөж, харин Шивээ хүрэн боомтоор орсон зорчигчид 0.4 нэгж,
Чингис хаан боомт 0.7 нэгж, бусад боомт 1.8 нэгж хувиар тус тус буурчээ.