Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг “Түгээх сүлжээнд нийлүүлэх”-тэй холбоотой эрх зүйн зохицуулалт сэдэвт хэлэлцүүлэг болж байна.
Тус хэлэлцүүлэгт холбогдох төрийн байгууллага болон хувийн хэвшлийн төлөөлөл ач холбогдол өгч оролцож байна.
Хэлэлцүүлгийг нээж Эрчим хүчний реформыг удирдан зохион байгуулах үндэсний хорооны ажлын албаны дарга Л.ЖАМБАА: Салбарын төлөөллийг цуглуулж хэлэлцсэн болоод өнгөрөх бус сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх, түүнийг түгээх сүлжээнд холбохтой холбоотой бодит асуудлуудыг хэлэлцэж, цаашид ажил болгохыг зорьж буйгаа онцлов.