Завхан аймаг, Баянхайрхан сум Төөнт багийн “Хамар даваа” гэдэг газар ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 2025.08.09-ний өдрийн 19:05 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 39 дүгээр анги, 43 дугаар анги, 57 дугаар анги болон Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчип, Асгат, Баянхайрхан, Түдэвтэй, Сонгино Тэс сумын мэргэжлийн ангийнхан ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж 08.11-ний 18:00 цагт түймрийг цурамд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Завхан аймаг, Цагаанчулуут сум Арц багийн “Мэргэн сонгино” гэдэг газар ой, хээрийн гал түймэр гарсан тухай мэдээллийг 08.13-ны өдрийн 16:40 цагт хүлээн авсан. Цагаанчулуут, Цагаанхайрхан сумын Мэргэжлийн ангийн нийт 34 хүн, 4 автомашинтайгаар ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.