Цагдан хорих 461 дүгээр ангид эрүүгийн хэрэгт холбогдон, шалгуулж байсан 25 настай Б гэгч наймдугаар сарын 12-ны өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас нас барсан байна.

Хоригдогч бусдын эд хөрөнгийг удаа дараа хулгайлсан, хар тамхины хэргээр шалгагдаж байсан аж. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн урьдчилсан дүгнэлтээр өвчний улмаас буюу эрүүл мэндийн шалтгаанаар нас барсан гэж мэдэгджээ. ШШГЕГ-аас эмнэлгийн тусламж үйлчилгээ цаг алдалгүй үзүүлсэн ч нас барсан гэнэ.