Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багт айл шатаж, нэг иргэн угаартжээ.

Орхон аймгийн Онцгой байдлын газрын 81 дүгээр ангийн алба хаагчдыг очиход байрны гал тогоо болон тагтны хэсэг бүрэн шатаж байсныг унтраасан байна. Уг галд иргэн Б /59 настай, эрэгтэй/ угаартсан байсныг БОЭТ-д хүлээлгэн өгч, утаажилтын бүсээс 8 том хүн, 4 хүүхдийг гаргасан.