Сонгинохайрхан дүүргийн 20-р хороонд зам тээврийн осол гарсан тухай Онцгой байдлын албанд 09.11-ний 06:36 цагт мэдэгджээ.
Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчдыг очиход “ND4240” /Зүтгүүр/ осолдож, иргэн Б /49 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг ажиллан эсэн мэнд гаргаж, СХД-ийн яаралтай түргэн тусламжийн эмчид хүлээлгэн өгсөн байна.
