Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан багийн “Тулт гуу” гэдэг газар ойн гал  түймэр гарсан.

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, “Тужийн нарс” байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны  ажилтнууд ойн гал түймрийг унтраахаар ажиллаж 16:51 цагт цурманд оруулсан бөгөөд 18:46 цагт бүрэн унтраасан байна. Уг гал түймэрт 3 орчим га ойн талбай өртөж шатсан.