Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн “Шар толгод” гэдэг газар 2 ачааны автомашин мөргөлдөж төмөр хийцэд 2 хүн хавчуулагджээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын 67 дугаар анги, Цагдаагийн тасгийн алба хаагчид, Эрүүл мэндийн төвийн ажилтнуудыг очиход Гурвантэс сумаас Өмнөговь аймгийн чиглэлд зорчиж явсан “NXG4250” загварын зүтгүүр, Шивээхүрэн боомтын чиглэлд зорчиж явсан “CA4250” зүтгүүртэй мөргөлдөж 2 автомашины жолооч иргэн Г /54 настай, эрэгтэй/, Ч /57 настай, эрэгтэй/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдан гэмтсэн байсныг 19:13 цагт эсэн мэнд гаргаж сумын Эрүүл мэндийн төвд шилжүүлэн өгсөн байна.
