Ерөнхийлөгч 2025.10.20-ны өдөр Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдэгдэж байсан билээ.

Тэгвэл Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2025.10.22-ны Их суудлын хуралдаанаар 08 дугаар шийдвэр гаргасан байх тул 2025.10.20-ны өдрийн тогтоолд хориг тавих тухай Е/11 дугаар хоригийг татан авч буй талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр мэдэгдлээ.