УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар О.Цогтгэрэл “Улсын төсвийн хөрөнгө оруулалт, нийслэлд хийгдэх ажил, УИХ-ын гишүүн С.Ганбаатарын санаачилсан хуулийн төсөл, Үндсэн хуулийн Цэцээс гаргасан дүгнэлт зэргээр мэдээлэл сонслоо.
С.Ганбаатар гишүүний санаачилсан хуулийн төслийг миний хувьд зүйтэй гэж үзэхгүй байна. Бүлгээс дээрх хуулийн төсөлтэй холбоотой шийдвэр гаргаагүй.
Агуулгаараа УИХ-ын гишүүнийг бүрэн эрхээ хэрэгжүүлж байх үед нь шалгаж болохгүй гэдэг асуудал хөндөгдсөн. Аль эсвэл УИХ-ын гишүүнийг яллагдагчаар татангуут бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх. Энэ тохиолдолд парламент гишүүнгүй болно.
Дунд нь хууль зүйн процесс нотлох баримт зайлшгүй байж таарах байх. Тийм учраас УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрх гэдэг хоёр асуудлыг ялгаж салгаж ойлгох ёстой байх.
Цэцийн дүгнэлттэй холбоотой хуульчдын тайлбарыг сонссон. Энэ асуудалд АН байр сууриа нэгтгэнэ” гэлээ.
