Сүхбаатар дүүргийн ИТХ, дүүргийн Хүүхдийн Төлөө Зөвлөл, дүүргийн Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн хэлтэс хамтран Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй шашин, сүм хийдийн хурал цуглааны лам санваартан, номлогч (пастор), шашны сургуулийн багш, бусад туслах ажилтанд хүүхдийн эрх хамгааллын талаарх нэгдсэн ойлголтыг өгч чадавхжуулах, өөрийн байгууллагын онцлог хэрэгцээнд нийцсэн хүүхэд хамгааллын бодлого боловсруулах болон хэрэгжүүлэх арга зүйн зөвлөмж өгөх зорилгоор энэ сарын 4-ний өдөр сүм хийдийн хурал цуглааны лам санваартан, номлогч (пастор), шашны сургуулийн багш, бусад туслах ажилтнуудад сургалт зохион байгууллаа.
Энэ үеэр 2023 оны 07 дугаар сард Сүм хийдээр хийсэн зөвлөн туслах үйл ажиллагааны ерөнхий дүнгийн талаар болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай дүүргийн шашин, сүм хийд, ТББ-ын асуудал хариуцсан ажилтан Д.Хонхонцэцэг, Хүүхэд Хамгааллын бодлогыг хэрэгжилтийн анхаарах асуудлуудын талаар дүүргийн Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн хэлтсийн Хүүхдийн хөгжил хамгааллын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Өлзийханд нар танилцууллаа.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд нийт 39 сүм, хийд үйл ажиллагаагаа явуулж байна.