Оросын хүчин Украины зүүн хэсэгт хаврын довтолгоог эхлүүлсэн. Хэдэн зуун танк, хуягт машин ашигласан байна. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Ойрхи Дорнодын мөргөлдөөний үр дагавар “маш муухай мэдрэмж” төрүүлж байна гэж хэлсний дараа дайралт улам бүр эрчимжсэн байна.
“Гурван талт хэлэлцээр, уулзалтууд байнга хойшлогдож байна. Үүнд нэг л шалтгаан бий: Иранд болж буй дайн. ОХУ урт хугацааны дайныг хүсэх болно.
Ираны дайнаас болж газрын тосны үнэ өсч, Оросын түүхий нефтийн эсрэг тавьсан зарим хоригийг түдгэлзүүлсэн нь Оросын эдийн засагт ашиг тустай гэж В.Зеленский хэлсэн байна.
