Ахмад дайчин ерөнхийлөгч Йовери Мусевени Угандагийн ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялагчаар тодорсон. Түүнийг , хүчирхийллийн хэрэг, луйврын хэрэгт буруутгагдаж байсан ч тав дахь арван жилд засаглалаа үргэлжлүүлэхээр болжээ.

Сонгуулийн үр дүнд 81 настай Мусевени ялснаар түүний залгамжлагчийн талаарх таамаглал нэмэгдэж байна. Кампала хотод болсон ёслолын үеэр Мусевени саналын 72%-ийн санал авсан гэж СЕХ мэдэгджээ. Түүний гол өрсөлдөгч, поп дуучин, улс төрч Боби Вайн 24%-ийн санал авсан байна.

Вайн өрсөлдөгчөө сонгуулийн үеэр олноор луйвар хийсэн гэж мэдэгдсэн. Сонгуулийн үеэр интернетийг хаасан. Эрх баригчид “буруу мэдээлэл” түгээхээс урьдчилан сэргийлсэн гэсэн бол Вайн өөрийн дэмжигчдийг эсэргүүцлийн жагсаал хийхийг уриалжээ.

Үүний дараа гэрт нь цэргийнхэн орж түүнээс хойш хаана байгаа нь тодорхойгүй байгаа юм. Ойр дотны хүмүүс түүнийг Угандад эрх чөлөөтэй байгаа гэж мэдэгджээ.