Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хотноо Олон улсын химийн олимпиад зохион байгуулагдсан.Тус олимпиадад 90 гаруй улсын 1000 орчим сурагчид оролцон оюун ухаанаа сорин өрсөлдлөө.
58 дахь удаагийн химийн олимпиад дэлхийн сурагчидтай өрсөлдсөн Монгол Улсын сурагчид дөрвөн медаль хүртсэн байна.
Шинэ Монгол сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Мэндбаяр,.Н.Ариунгоо мөнгө, Бага Тэнгэр сургуулийн 12 дугаар ангийн сурагч М.Одгэрэл Сант сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Мөнх-Энэрэл нар хүрэл медаль хүртсэн байна.
