Баянгол дүүргийн хэмжээнд намрын мод тарих ажлыг 9-р сарын сүүлээр эхлүүлнэ. Үүнтэй холбоотойгоор дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүргийн ХСТНААХ, 1-34 хорооны Засаг дарга болон дүүрэг дэх ногоон байгууламж хариуцсан 6 байгууллагатай бүсчилсэн байдлаар уулзаж, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Тодруулбал, дүүргийн 1- 34 хороог 5 бүс буюу 10-р хороолол, Модны 2, Хороолол, Төмөр замын, үйлдвэрийн бүс болгон хувааж, дээрх бүсийн хороодын Засаг дарга нар болон ногоон байгууламж хариуцсан компанийнхантай уулзан мод тарих байршлуудыг тодорхой болгох ажлыг эхлүүлээд байна.
Ингэснээр эхний байдлаар нийт 23 хорооны 73 байршилд 1265 ширхэг 1.5-2,2 метр өндөртэй гацуур, шинэс мод, тарих, шинээр 11,2 га талбайг эзэнжүүлж дүүрэг дэх ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Мөн “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”-гээс 10-р сарын 1-ний өдрөөс эхэлнэ нийт 118 байршилд 1250 ширхэг мод бутыг хэлбэржүүлэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна.



