Баянгол дүүргийн 87-р цэцэрлэгийн барилгын гадна фасад дулаалгыг хийж, цонх, хаалгыг солих ажил үргэлжилж байна. Уг цэцэрлэгийн барилгын ажлыг Япон Улсын Засгийн газрын 2025 оны “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байна.

Уг төсөл хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм.Цэцэрлэгийн барилгын ажлыг хийж дууссанаар тус цэцэрлэгийн хүүхэд багачууд, багш ажилтнуудад эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх нөхцөл бүрдэнэ. 87-р цэцэрлэгийн 13 бүлэгт 500 орчим хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна.

 

БГД-ийн 33-р хороонд байрлах 87-р цэцэрлэгийн барилгын засварын ажил үргэлжилж байна 1
БГД-ийн 33-р хороонд байрлах 87-р цэцэрлэгийн барилгын засварын ажил үргэлжилж байна 2
БГД-ийн 33-р хороонд байрлах 87-р цэцэрлэгийн барилгын засварын ажил үргэлжилж байна 3
БГД-ийн 33-р хороонд байрлах 87-р цэцэрлэгийн барилгын засварын ажил үргэлжилж байна 4