“Баянгол боловсрол” арга хэмжээний хүрээнд Филиппин улсаас ирсэн 19 англи хэлний багш Баянгол дүүрэг дэх дэх төрийн өмчийн сургуулиудад 2 дахь жилдээ багшилж байна. Иймд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар 2026-2027 оны хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор Филиппинээс ирсэн багш нарыг хүлээн авч уулзан өнгөрсөн нэг жилийн сургалтын үр дүн болон бусад асуудлаар санал хүсэлтийг нь сонслоо.

Уулзалтын үеэр Филиппин багш нар Монгол Улсад ажиллаж, амьдрах боломж нөхцөлөөр хангаж байгаа дүүргийн удирдлагуудад талархал илэрхийлээд “Монгол багш нар хүүхдүүдийг сурах бичигтэй илүү ажиллуулдаг санагдсан. Иймд бид англи хэлийг хүүхдүүдэд аль болох сонирхолтой, хөгжилтэй байдлаар заахаас гадна ярианы ур чадварыг сайжруулахад илүү анхаардаг” гэсэн юм.

Мөн Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Та бүхнийг урьж, төрийн өмчийн сургуулийн хүүхдүүдэд хичээл заалгаж байгаа гол зорилго нь улсын сургуулийн сурагчид ч ОУ-ын түвшинд өрсөлдөхүйц хэлний мэдлэг эзэмшиж, IELTS-ийн өндөр оноо авах, дэлхийн нэр хүндтэй их, дээд сургуулиудад хүссэн мэргэжлээрээ тэтгэлгээр суралцах боломжийг нэмэгдүүлэх юм.

Иймд Элсэлтийн шалгалтад орох хүүхдүүдийг бэлдэж өндөр оноо авахад нь анхаарал хандуулж ажиллаарай” гэсэн юм. Түүнчлэн Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн мэдээлснээр “Баянгол боловсрол” хөтөлбөрийн хүрээнд англи хэлний багш нарыг чадавхжуулах, суралцагчдын хөгжлийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлснээр өнгөрсөн НЭГ жилийн хугацаанд:

• ЭШ-ын хэмжээст онооны дундаж сүүлийн 3 жил 500 орчим байсан бол 521,9 болж өссөн,

• Судлагдахууны стандарт хангалт-УШ 88,7, АДШ-88,9 болж нэмэгдсэн,

• Байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр урамшуулал авсан багшийн тоо 153 буюу нийт багш нарын 62 хувь болж өссөн байна.

 

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар төрийн өмчийн сургуулиудад хоёр дахь жилдээ англи хэл зааж буй Филиппин багш нарыг хүлээн авч уулзлаа 1
Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар төрийн өмчийн сургуулиудад хоёр дахь жилдээ англи хэл зааж буй Филиппин багш нарыг хүлээн авч уулзлаа 2
Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар төрийн өмчийн сургуулиудад хоёр дахь жилдээ англи хэл зааж буй Филиппин багш нарыг хүлээн авч уулзлаа 3
Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар төрийн өмчийн сургуулиудад хоёр дахь жилдээ англи хэл зааж буй Филиппин багш нарыг хүлээн авч уулзлаа 4
Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар төрийн өмчийн сургуулиудад хоёр дахь жилдээ англи хэл зааж буй Филиппин багш нарыг хүлээн авч уулзлаа 5