Хэнтий аймаг, Батноров сум. Бэрх 7 дугаар багийн “Суварга” гэдэг газар хээрийн түймэр гарчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сум дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид сумын мэргэжлийн ангитай хамтран 15 минут ажиллаж хээрийн гал түймрийг бүрэн унтрааж Бэрх хотын Захирагчийн ажлын албанд хүлээлгэн өгсөн.
Урьдчилсан байдлаар гал түймэрт 24 га орчим талбай шатсан.