Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 384 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Монголын Явган Алхалтын Холбоо / Mongolian Walking Association Group-той хамтран “I Love UB” нийслэлийн иргэдийн явган алхалтын арга хэмжээг зохион байгуулж байна.
Арга хэмжээнд Нийслэлийн 9 дүүргийн 200 гаран алхагч “Соёлтой, эелдэг найрсаг, эрүүл хотын иргэн” уриан дор нэгдэн оролцлоо.