2023 оны 11 дүгээр сарын байдлаар, Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 9.0 хувиар, өмнөх сараас 1.5 хувиар өссөн байна.

2023 оны 11 дүгээр сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.04 сая төгрөг
болж, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.31 сая төгрөгийн үнэтэй байна.

2023 оны 11 дүгээр сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.58 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.21 сая төгрөгийн үнэтэй байна.