Компанийн тухай хуулийн 75.4, 79.1 дахь заалтыг тус тус үндэслэн “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Хараат бус гишүүн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:
1. Боловсрол: Магистр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
2. Мэргэжил: Эдийн засагч, Санхүүч, Бизнесийн удирдлага;
3. Мэргэшил: Төрийн алба болон бизнесийн чиглэлээр
4. Туршлага: Төрийн байгууллага болон хувийн хэвшилд нийтдээ 10-аас доошгүй жил, үүнээс удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх;
5. Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй;
6. Тухайн компанитай бизнесийн аливаа холбоогүй;
7. Компанийн засаглалын сургалтад хамрагдсан байх.
8. Хөдөө аж ахуйн болон хөрөнгийн биржийн чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.