Хан-Уул дүүрэг. 16 дугаар хороо, Бурхантын 2 дугаар гудамжинд байшин шатжээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан очиход иргэн Э-ийн 6х9 метрийн хэмжээтэй 1 давхар байшингийн 6х5 метрийн хэмжээтэй том өрөөний дотор хэсэг, эд зүйлс шатаж байсныг унтраасан байна.

Тус гал түймэрт иргэн Э/65 настай, эрэгтэй/ угаартсан байсныг НЯТТТ 103-т хүлээлгэж өгсөн.