Завхан аймаг, Улиастай сум. Богдын гол багийн Даянгийн хэсэгт үерийн хамгаалалтын даланг давж голын ус айлын хашаанд оржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиж үерийн хамгаалалтын даланг сэргээн засварлах ажлыг зохион байгуулан, нийт 150 м3 шороог зөөвөрлөсөн байна. Өнөөдөр буюу энэ сарын 12-ны өдөр даланг сэргээн засварлах ажиллагаа үргэлжилнэ.