Гишүүн Сүхбаатарын Батболдод холбогдох ноцтой мэдээлэл нэр бүхий сайтуудад гараад нэг хонолоо.

Ноцтой нь юу гэхээр, Малайзад болж байгаа Ерөнхий сайд Нажиб Разакыг шүүж байгаа хурлын үеэр мэдээлэгдсэнээрээ холбоотой юм. Нажибын мөнгө угаасан байж мэдэх, тэр тусмаа тус улсын Төрийн өмчийн SRC International BVI гэгч компаниас гаргасан мөнгө С. Батболдын хүү Б.Баттүшиг, Монголын улс төрч гэгдэх Дашийн Уранбилэг хэмээх хүмүүсийн дансанд 40 мянган доллароор нэг, 2 сая доллароор нэг орсон гэх мэдээлэл цацагдаад лавтайяа гучин цаг болж байна.

Нэг үгээр хэлбэл Нажибын угаасан гэгдэж байгаа мөнгө УИХ-ын гишүүн Сү.Батболдын хяналт бүхий гэж мэдээлэгдсэн Виржинид бүртгэлтэй Muraset Limited компаниар дамжин, 4.5 сая доллар нь Батболдын төлөөний хүн болох Muraset компанийн захирал Чон Чу Юний дансанд, 1.4 сая доллар нь Чон Чу Юний гэр бүлийн хүн Ким Хак Соны дансанд орсныг мөрдөж тогтоосноо Баркхаус танилцуулжээ гээд мэдээлэгдээд байна.

Анжела Баркхаус гэгч нь Британийн санхүүгийн гэмт хэргийн шинжээч бөгөөд мөрдлөгөөрөө тогтоосон гэж мэдээлэгдэж байна. Сү.Батболд энэ талаар мэдээлэл өгөх нь гарцаагүй болжээ.

Сү.Батболдоос асууя, Малайзад яригдаад байгаа мөнгөний учрыг тайлбарлана уу!

Б.ТУЛГА

Amlalt.mn