Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ард түмэн үнэндээ итгэл өгөөд байгаа юм. Сонгууль хаяанд ирлээ. Юм юм ч болох нь. Юм юм болох нь яах вэ, гол нь Монголын төр цэвэршиж, улсын дайтай улс байсан түүхээ нэн шинээр эмхлэх л хамгийн чухал байгаа юм.
МАН-ын генсек Д.Амарбаясгалан авлига албан тушаалын хэрэгт холбогдсон хэнбугайг ч УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэж мэдээллээ. Үүн шиг чухал юм хаа байна.
Гэтэл Д. Амарбаясгаланг өөрийг нь боорлоод “Адменериал” гэдэг компанийн асуудлыг сөргөж асуугаад байна, энэ нийгэм, сэтгүүлчид. Монгол Ардын нам гэдэг нэрийг арван хоёр онд дахин сэргээсэн дарга Сү.Батболдын мөнгөний асуудал Малайзад Ерөнхий сайд асан Нажибыг шүүх үеэр босоод эдүгээ Монголын болоод дэлхийн хэвлэлүүдээр ид бичигдэж эхэллээ.
Энүүхэндээ гэхэд, Монгол ардын нам дандаа шинэ хүн л дэвшүүлэхгүй бол үнэндээ нэр цэвэр хүн үгүй болсон шүү дээ.
Дөрөв сонгогдсон гишүүд нь бол бүгдээрээ улсаасаа анх унаж, дөрөөлж боссон бизнесменүүд байгаа. Нэг дархан аварга дахиад сонгогдоно гээд давхиж явна. Сү.Батболдтой хамт тав сонгогдсон хүн. Ард түмэн зүгээр болчхооч дээ, яасан их шунал вэ гээд үглэж, хэлэх үгээ олж ядан бухимдацгааж байна.
Ардын намын одоогийн толгой бол харин ямарваа муу муухайтай холбогдоогүй нь энэ намын зол болж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ парламентын удирдлагатайгаа хамжаад энэ хавар Улаанбаатарын газрын авлигын асуудлаар сонсгол зохион байгуулахыг тун чиг зорьж байгаа. Энэ бол үнэхээр чухал.
Улаанбаатарыг бетонон ширэнгэ болгож, нийт хүн амын талыг чигжчихээд агаар хөрсний бохирдол, түгжрэл утааны лаг болгосон түүхийг хэлэлцэн шүүж, хөгжлийн тээг болсон өвчнийхөө ужиг оношийг тогтоох үнэхээр хэрэгтэй.
Х.Нямбаатар гучин жилийн намаг балчгийг надад наагаад яана гэж байгаа нь ч үнэн. Х.Нямбаатар харин одоо тэрхүү сонсгол явуулахад бүхий л мэдээллийг ил болгож, энэ Улаанбаатар, эх орноо аврахад үнэнхүү түрэн гар бие оролцмоор байгаагаа илүү шуурхайлж, идэвхийлэх хэрэгтэй байна.
Ерөнхий сайд Бага тойргийг тойрсон эрх мэдлийн төвлөрлийг бууруулахгүйгээр урагшлахгүй гэж байгаа яалт ч үгүй үнэн. Үүнд Х.Нямбаатар оройлох ёстой, оройлох эрмэлзэл ч нэн байх шиг байна.
Улаанбаатарын газрын авлигаар хийх сонсголоос Ардын намын ялах эсэх шууд хамаарна.
Б.ДОРНО
Amlalt.mn