Монгол Улсад тохиолдоод буй зудын хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулан ОХУ-аас 8,500 тонн тэжээлийн буудайг хүмүүнлэгийн тусламжаар олгохоор шийдвэрлэсэн билээ.

Уг хүмүүнлэгийн тусламжийг Оросын тал Алтанбулаг хилийн боомтоор авто тээврээр хүргүүлэх бөгөөд тусламжийн эхний цуваа өчигдөр ирсэн болохыг ОХУ дахь Монгол Улсын ЭСЯ-наас мэдээлсэн байна.