Санжийн Баяр хэн нэгний аманд багтаж явсан түүх үгүй гээд мэлзлээ. Хаянгаагийн Болорчулуун мань С.Баярыг оросуудын аманд бүрэн багтаж явсан юм гэдгээс үүдэж байгаа юм.
Бодит хэрэг дээрээ, Монголд асуудал болоод байгаа хүнсний гурилаас үүдэлтэй юм. С.Баяр гурилаар хангах аяныг зохион байгуулсан Ерөнхий сайд мөн.
Оюу толгойг Д.Дэмбэрэл даргатай хамжиж парламентаар батлуулсан Ерөнхий сайд бас мөн. С.Баяр мөн намаа сонгуульд үнэмлэхүй ялалтыг байгуулуулан дийлж байсан намын дарга нь мөн үнэн. С.Баяр бол бодитой стратегич байсан нь үнэн.
Бас яллагдан шоронд суусан нь үнэн бөгөөд эдүгээ ч улс төрийн амьдрал, нийгмийг тод анзааран зөв үүтгэл, сэдлийг ярьж байдгийг нийгэм мэднэ.
МАН Бага хурлаа хоёр гурван хоногийн дараа хийх нь. С.Баяр дарга энэ хуралд ч, энэ нийгэмд ч хэний ч аманд багтаж яваагүйнхээ үлгэрийг тунхаглаж, яримаар, зарчимлахаар зүйлүүд байна.
Улсаа гурилаар хангаж байсныг хангахаа болиулсан сайдыг, өөрөө намын дарга байхдаа УИХ-д дэвшүүлсэндээ одоо хүртэл гэмшиж явдаг хүмүүс зэргээ нэрлээд Монголын нийгэмд гай болгуулахгүй байхад анхаармаар байна.
Бөхчүүдийн өөрт нь болоод Монголын улс төрд ямар завхралуудыг үүтгэснийг ч яримаар байна.
“Баяртай үдэш” нэвтрүүлэг, ер нь өөрийн тань илэрхийлж байгаа бүх агуулга Монголын төлөө байгаад эргэлзээ алга.
Улсаа тэжээх төсөл баталсан, гурилаар бүрэн хангах замыг бий болгосон Засгийн тэргүүн явсан хүн эдүгээ ухралтын гэмийг гоншигнох төдий яримааргүй байна.
УИХ-д байгаа, Монголын улс төрд байгаа МАН дахь бусармаг этгээдүүдийг Санжийн Баяр бүгдийг нь нэрлэж, улс төрд ахин явуулахгүй байх талаар эр зориг зарчим барин зарлаж, улсдаа тус бол оо.
Удирдаж явсан нам тань улсыг найман жил засаглалаа. Дарга нь зарчим зөв ч, МАН-завинд суусан авлигачид улсыг уруудуулсаар байна.
Ганцхан жишээ хэлэхэд эрх баригч намд нүүрсний 44 их наядын хулгай нүүрлэчихсэн байдаг. Энэ их хулгайтай одоогийн Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэмцээд “хүчин мөхөстөж” байх шиг. Иймийн тул Санжийн Баяр та одоогийн МАН-ын даргадаа дэм болоод, намдаа нүүрлэсэн хулгай худлыг илчлэхэд түүнд туслаад Монголын улс төрд МАН-аас хэн байх, хэн байх ёсгүйг зарлаж хайрла.
Энэ бол таны эх орны өмнө хүлээсэн гавьяа байх болно. Ардчилсан намаас энэ үүргийг З.Энхболд гүйцэтгээсэй.
Таван толгойг ард түмэндээ үлдээсэндээ яллууллаа гэж гонгинож байхаар Ардчилсан намаас Монголын улс төрд хэн байвал ачтай вэ, хэн байвал бачтай вэ гэдгийг нэрлэж хайрла аа. С.Баяр, З.Энхболд шиг улс удирдаж явсан улс, тэр тусмаа Монголын төлөө зүтгэчхээд яллагдсан хүмүүст ингэж хэлэх бүрэх эрх бий. Тэд МАН, АН дах хулгай худлын эздийг ус тос шиг ялгаж нэрлээд өгөөсэй.
Т.ГАРЬД
Amlalt.mn